Хөшүүн бичвэрийг хүний хэллэгтэй болгоно
Машин аястай, үгчилсэн мэт санагдах бичвэрээ оруулахад AI утга, тоо баримт, бүтцийг нь хэвээр үлдээгээд, уншихад ая зөөлөн, амьд хэллэгээр найруулж өгнө. Бичвэр оруулбал бичвэр, файл оруулбал ижил төрлийн файл буцаана.
- Монгол · English
- DOCX · TXT · MD
- 30,000 тэмдэгт хүртэл
- QPay-ээр төлнө
Жишээ
Утга нь хэвээр, өнгө аяс нь өөр
Нэг догол мөр найруулахын өмнө ба дараа. Тоо, он, баримт байрандаа үлдэж, зөвхөн хэлэх арга нь өөрчлөгдөнө.
Орчин үеийн нийгэмд цахим худалдаа нь маш чухал үүрэг гүйцэтгэж байгаа гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм. Түүнчлэн цахим худалдаа нь хэрэглэгчдэд цаг хугацаа хэмнэх, сонголтыг нэмэгдүүлэх, үнийг харьцуулах зэрэг олон талын давуу талыг олгож байна. Үүнээс гадна 2023 онд цахим худалдааны борлуулалт 28 хувиар өссөн нь энэхүү салбарын хурдацтай хөгжлийг илтгэн харуулж байна. Дүгнэж хэлэхэд, цахим худалдаа нь ирээдүйд улам бүр өргөжин тэлэх нь дамжиггүй юм.
Цахим худалдаа өнөөгийн нийгэмд чухал байр суурь эзэлдэг болжээ. Хүмүүс дэлгүүр хэсэж цаг алдахын оронд гэрээсээ захиалж, олон барааг зэрэгцүүлэн үзэж, үнийг нь харьцуулдаг. 2023 онд цахим худалдааны борлуулалт 28 хувиар өссөн нь энэ салбар хэр хурдан хөгжиж байгааг харуулна. Цаашид ч улам өргөжих нь тодорхой.
Жишээ бичвэр. Хэрэгслийн зорилгыг харуулахаар гараар бэлтгэсэн, бодит захиалгын үр дүн биш. Таны бичвэрийн үр дүн агуулга, уртаас хамаарч өөр гарна.
Хэвээр үлдэнэ
Юу хэлснийг чинь өөрчлөхгүй
- Утга санаа, баримт, дүгнэлт
- Тоо, огноо, нэгж, нэр томьёо, хүний болон байгууллагын нэр
- Хашилтан доторх ишлэл, эшлэл, холбоос
- Хэл: монгол бичвэр монголоороо, англи бичвэр англиараа
- Догол мөр, гарчиг, жагсаалт, хүснэгтийн дараалал, ойролцоо урт
Өөрчлөгдөнө
Хэрхэн хэлснийг чинь засна
- Нэг хэвийн урттай өгүүлбэрүүд: урт богино нь ээлжилсэн, хэмнэлтэй болно
- «Түүнчлэн», «үүнээс гадна», «дүгнэж хэлэхэд» зэрэг утгагүй давтагдах холбоос
- Илүүц чимэг үг, давхардсан санаа
- Англиас үгчилсэн мэт хөшүүн өгүүлбэрийн бүтэц
- Шинэ баримт, жишээ, дүгнэлт нэмэхгүй
Хэрхэн ажилладаг вэ
Дөрвөн алхам
Төлбөр баталгаажсаны дараа л AI ажиллаж эхэлнэ. Амжилтгүй болбол төлбөрийн буцаалтын хүсэлт автоматаар үүснэ.
Бичвэрээ оруулна
Бичвэрээ буулгах эсвэл .docx, .txt, .md файлаа оруулна.
Урт, үнээ харна
Тэмдэгтийн тоо, хамаарах ангилал, үнэ төлбөрийн өмнө харагдана.
QPay-ээр төлнө
Банкны аппаараа QR код уншуулж төлнө.
Үр дүнгээ авна
Найруулсан бичвэрээ хуулах, эсвэл файлаар татаж авна.
Оруулах хэлбэр
Юу оруулна, түүнийгээ буцааж авна
Оруулсан хэлбэрээр нь буцаадаг тул дахин хэлбэржүүлэх ажилгүй.
- Бичвэр
Буулгасан бичвэр
Найруулсан бичвэр хуудсан дээр гарч ирнэ. Нэг товшоод хуулах, эсвэл .txt файлаар татаж авна. Мөр, догол мөрийн зай хэвээр.
- DOCX
Word баримт
Гарчиг, жагсаалт, хүснэгт, зураг, зүүлт, эшлэл байрандаа үлдсэн Word баримт буцаана. Догол мөр бүрийг тус тусад нь найруулна.
- TXT · MD
Текст, Markdown файл
Markdown-ий гарчиг, жагсаалт, холбоос, кодын хэсэг хэвээр үлдэж, зөвхөн өгүүлбэрүүд найруулагдана.
PDF файлыг одоогоор дэмжихгүй. PDF-ийнхээ бичвэрийг хуулж «Бичвэр буулгах» хэсэгт оруулах, эсвэл Word дээр .docx болгож хадгалаад оруулна уу.
Асуулт, хариулт
Мэдэхэд илүүдэхгүй
Үнэ, файл, нууцлал, хэрэглээний талаар.
Humanizer яг юу хийдэг вэ?
AI илрүүлэх програмыг давна гэсэн баталгаа өгдөг үү?
Үнэ хэрхэн тооцогдох вэ?
Ямар файл оруулж болох вэ?
Word баримтын хэлбэржүүлэлт хэвээр үлдэх үү?
Хэр удаан болох вэ?
Үр дүн гарахгүй бол яах вэ?
Миний бичвэр хаана хадгалагдах вэ?
Үр дүнг шууд ашиглаж болох уу?
Humanizer
Бичвэрээ одоо найруулж үзээрэй
3,000 хүртэл тэмдэгттэй бичвэрээс эхэлнэ. Үнийг төлбөрийн өмнө харна.