Үндсэн агуулга руу очих
Зургийн хэрэгслүүд

Зургаа AI-аар засаж, бүтээ

Сэргээх, засах, хэсэгчлэн өөрчлөх, шинээр үүсгэх. Хэрэгсэл бүрийн үнэ төлбөр хийхээс өмнө харагдана.

  • 01 · Сэргээх

    Хуучин зураг сэргээх

    Зураас, цууралт, бүдгэрсэн хэсгийг засаж, нүүрний нарийн төрхийг хадгалан тодруулна. Хар цагаан зургийг өнгөт болгох боломжтой.

    • Зураас, цууралт засах
    • Нүүрний төрхийг хадгалах
    • Хар цагаан зургийг өнгөжүүлэх
    • Хуучин зураг сэргээх

      Зураас, цууралт, бүдгэрэлтийг засаж тодруулна.

    • Зураг өнгөжүүлэх

      Хар цагаан зургийг байгалийн өнгөтэй болгоно.

  • 02 · Нэгтгэх

    Зураг нэгтгэх

    Хэд хэдэн зургийг нэгтгэж гэр бүл, хосын бодит мэт зураг үүсгэнэ. Гэрэл, өнгө, сүүдрийг хооронд нь зохицуулна.

    • 2–4 зураг нэгтгэх
    • Гэр бүл, хосын зураг
    • Гэрэл сүүдэр зохицуулах
    • 2–4 зургийг нэг бодит зураг болгон нэгтгэнэ.

  • 03 · Дэвсгэр

    Дэвсгэр солих

    Арын дэвсгэрийг студи, оффис, байгаль зэрэг бэлэн дэвсгэр болон өөрийн зургаар солих, эсвэл цагаан зэрэг нэг өнгийн цэвэр дэвсгэр болгоно.

    • Бэлэн дэвсгэрүүд
    • Өөрийн дэвсгэр оруулах
    • Нэг өнгийн цэвэр дэвсгэр
    • Дэвсгэр солих

      Арын дэвсгэрийг шинэ орчноор солино.

    • Цэвэр дэвсгэр

      Арын дэвсгэрийг арилгаж, нэг өнгийн цэвэр дэвсгэртэй зураг өгнө. Тунгалаг дэвсгэртэй PNG биш.

  • 04 · Засвар

    AI зураг засвар

    Илүүдэл зүйлийг арилгах, шинэ зүйл нэмэх, гэрэл өнгийг сайжруулах, нүүр царайг зөөлөн засах, бүдэг зургийг AI-аар тодруулах.

    • Илүүдэл зүйл арилгах
    • Бичвэрээр засварлах
    • AI тодруулалт
    • AI зураг засвар

      Бичсэн зааврын дагуу зургийг засна.

    • AI тодруулалт

      Зургийг AI-аар шинээр боловсруулж илүү тод, цэвэр болгоно. Зургийн пикселийн хэмжээг томруулдаггүй: үр дүн AI загварын тогтмол хэмжээгээр гарах тул том зураг жижгэрч гарна. Нарийн ширийн зүйл бага зэрэг өөрчлөгдөж болно.

  • 05 · РетушШинэ

    Хэсэгчилсэн засвар

    Зургийнхаа засах хэсгийг хуруугаараа эсвэл хулганаар дугуйлж тэмдэглээд юу хийхийг бичнэ: илүүдэл зүйл арилгах, арьс толигор болгох, өнгө солих. AI зөвхөн тэмдэглэсэн хэсгийг өөрчилж, зургийн бусад хэсэг яг хэвээрээ, анхны хэмжээгээрээ үлдэнэ.

    • Дугуйлж тэмдэглэнэ
    • Бусад хэсэг хөндөгдөхгүй
    • Анхны хэмжээгээрээ гарна
    • Зураг дээр тэмдэглэсэн хэсгийг л бичсэн зааврын дагуу засна. Бусад хэсэг хэвээрээ үлдэнэ.

  • 06 · Үүсгэх

    AI зураг үүсгэх

    Хөрөг, бүтээгдэхүүний зураг, сошиал постын график, уран сайхны зураглалыг хүссэн харьцаа, хэв маягаар үүсгэнэ.

    • Бичвэрээс зураг
    • Хэв маяг сонгох
    • Хүссэн харьцаа
    • Бичвэрээс шинэ зураг үүсгэнэ.

  • 07 · ЗагварШинэ

    Бэлэн загварууд

    Өөрийн нэг зургийг оруулаад бэлэн загвараас сонгоход таны хувцас, орчныг тэр загвараар сольсон хөрөг зураг гарна. Нүүр царай, үс, төрхийг тань хэвээр үлдээхийг AI-д заадаг.

    • Дээлтэй хөрөг
    • Студи, бизнес хөрөг
    • Нэг зураг хангалттай
    • Таны нэг зургаас сонгосон загварын хувцас, орчинтой хөрөг зураг гаргана.

  • 08 · ПаспортШинэ

    Гадаад паспортын зураг

    Хөрөг зургаа оруулахад AI түүнийг цайвар нэг өнгийн дэвсгэртэй, толгой голлосон бичиг баримтын зураг болгож, дараа нь сонгосон хэмжээний (гадаад паспортод 35×45 мм) харьцаагаар яг тайрч өгнө. Зургийг хүлээн авах эсэхийг бичиг баримт олгох байгууллага шийддэг.

    • 35×45 мм харьцаагаар тайрна
    • Цагаан эсвэл цайвар саарал дэвсгэр
    • Гурван хэмжээнээс сонгоно
    • Хөрөг зургийг цайвар нэг өнгийн дэвсгэртэй, толгой голлосон, сонгосон хэмжээний харьцаатай бичиг баримтын зураг болгоно.

  • 09 · БарааШинэ

    Барааны сурталчилгааны зураг

    Барааныхаа нэг зургийг оруулаад орчноо сонгоход барааг тань студи, байгаль, тансаг зэрэг орчинд байрлуулсан сурталчилгааны зураг гарна. Барааны хэлбэр, өнгө, шошгыг хэвээр үлдээхийг AI-д заадаг.

    • Дөрвөн төрлийн орчин
    • Пост, сторид тохирох харьцаа
    • Брэндийн өнгөө бичиж болно
    • Барааны энгийн зургийг сонгосон орчинд байрлуулсан сурталчилгааны зураг болгоно.

  • 10 · АвтоШинэ

    Авто салоны зураг

    Машиныхаа нэг зургийг оруулахад AI машиныг тань гэрэлтэй авто салон, бараан тансаг салон эсвэл цагаан студид байрлуулсан зарын зураг болгоно. Машины загвар, өнгө, дугуй, дугаарыг хэвээр үлдээхийг AI-д заадаг.

    • Гурван төрлийн салон
    • Зар, постод тохирох харьцаа
    • Хажуугийн хүн, машиныг арилгана
    • Машины зургийг сонгосон авто салонд байрлуулсан зарын зураг болгоно.

  • 11 · БайрШинэ

    Байрны зарын зураг

    Байр, өрөөнийхөө зургийг оруулахад AI тавилга, эд зүйлсийг хурааж, хог, бохирыг арилгасан хоосон өрөөний зураг гаргана. Засвар хийхгүй: хана, шал, цонх, хаалга, ханын цаас яг байгаа чигээрээ үлдэнэ.

    • Тавилгыг бүрэн хураана
    • Засваргүй, байгаа төрхөөр нь
    • Үлдээх зүйлээ бичиж болно
    • Өрөөний зургаас тавилга, эд зүйлсийг хурааж, засвар хийлгүйгээр цэвэрхэн харуулна.

Жишээ дүрслэл. Бодит AI үр дүн биш, зөвхөн санаа өгөх зориулалттай зураг.

Хэрхэн ажилладаг вэ

Хэрэгсэл бүр ижил дарааллаар ажиллана

Төлбөр баталгаажсаны дараа л AI боловсруулалт эхэлнэ. Тусгай мэдлэг, нэмэлт програм хэрэггүй.

Үнэ харах
  1. Зургаа оруулна

    JPG, PNG, WEBP зураг тохирно. Зураг үүсгэхэд бичвэр л хангалттай.

  2. Тохиргоогоо сонгоно

    Хэрэгтэй бол дэвсгэр, хэв маяг, засах хэсгээ сонгоно.

  3. Үнээ хараад төлнө

    Төлөх дүн урьдчилан харагдана. QPay-ээр нэг удаа төлнө.

  4. Үр дүнгээ татна

    Бэлэн болсон үр дүн таны төсөл дээр хадгалагдана.